Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Шүүдэрцэцэг.Б

Улаанбаатар хотод 1971 онд төрсөн. 1979-1989 онд нийслэлийн лаборатри нэгдүгээр дунд сургууль, тавдугаар дунд сургуульд суралцаж  төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль, Монгол улсын их сургуульд суралцан  1995 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн мастер, Малайз улсын “Линкоквин” их сургуульд суралцсан. МУИС-ийн докторант.

Нөхөр, гурван охины хамт амьдардаг.
Төрийн төв хэвлэл “Ардын эрх “ сонинд 1994 оноос сурвалжлагч, тоймч, 1997 оноос Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, 1998 оноос Сэтгүүл зүйн “Анонс” төвийн захирал, 1999-2000 онд Монголын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2001 оноос “Алтан шар” сонины эрхлэгч ажлыг хийж байсан.  “Ардын эрх” сонины 1996 оны “Шилдэг бичлэгийн шагнал” авсан.

Б.Шүүдэрцэцэг нь 2002 оноос эхлэн “Хулан”, “Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн сарнай”,” Үйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашгираан”, “Цасан нулимс, “Зургадугаар сарын цас”, “Сэтгэлийн анир”, “Туужууд”  зэрэг  уран зохиолын ном, “Миний ертөнц” нийтлэлийн ном туурвиж  уншигчдын өргөн талархлыг хүлээсэн юм.

Тэрбээр хүний эрхийн сэдэвт сонгодог туурвил “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” намтрын чуулганыг охин Б.Аминагийн хамтаар орчуулан хэвлүүлж уншигчдын мэргэн оюунд толилуулсан.

 “Шүрэн бугуйвч” туужаар нь “Сас пикчерс” студи кино  бүтээснээс гадна, англи хэлнээ орчуулагдсан. Сонгомол өгүүллэгийн “Шүүдэрцэцэг”, Хайр” сонсдог ном гаргасан.

Эмэгтэйчүүдийн эрхийн сэдэвт “180 хэм” өгүүллэгээрээ  теле жүжиг  бүтээн DVD хийсэн.

 “Шүрэн бугуйвч” ном, “Шүүдэрцэцэг”  CD-ээрээ 2007, 2008 оны “Онцлох ном”-ын шагналыг дараалан хүртэж, утга зохиолын салбарт 2009 оны “Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй”-гээр шалгаран, “Домогт Ану хатан” романаараа 2010 оны “Монголын уран зохиолын шилдэгийн шилдэг ном” –ын шагнал авчээ.

“Домогт Ану хатан” романаараа  драмын жүжиг бичиж 2011 оны 4-р сард УДЭТ-ын  тайзнаа тоглуулсан.

2011 онд “Тоорын өнгөт уруул” шилмэл өгүүллэгийн түүвэр, “Хүслийн цахлай”  шинэ өгүүллэгийн номоо гаргасан.

Зохиолчтой холбоотой номнууд (11)