Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Доржготов.Ц

1940 онд Архангайн Хашаат суманд төржээ. 1954 онд нийслэлийн 16-р сургуулийн 5-р ангийг дүүргэжээ.

 1964-өөс 1969 онуудад Москвад суралцаж, гадаадын зохиолчидтой танилцаж, үерхсэн нь, түүний билгийн нүдийг нээж, ертөнцийг үзэх үзлийг тэлжээ. Сургуулиа төгсөж ирээд “Тоншуул”-даа уран сайхны редактораар ажилласан.

1990 онд түүний “Будааны хүүхэд”, “Бодлын хулгай”, “Хүүхнүүдийн дунд ганцаараа” номуудад Д. Нацагдоржийн шагнал олгосон. 1973 онд тэр үеийн ЗХУ-ын Энх тайвны Хорооны алтан медаль, мөн 1975 онд ЗХУ-ын Фондын Хорооны алтан медаль, Болгарын Габровогийн хүндэт медалиудыг шог зургаараа хүртжээ. Доржготовын хошин өгүүллэгүүд Орос, Герман, Чех, Славак, Польш, Болгар, Куба улсын шог сэтгүүлд тогтмол хэвлэгдэж байв.

2005 онд Доржготовын “Тэнгэр дуугарахын өмнө” эмгэнэлт тууж, “Усны үнэр”, “Хуруун чинээ лааны гэрэл” өгүүллэг, “Мөнхийн ус”, “Сүүл” хошин өгүүллэгт Төрийн шагнал хүртээв. Тэрбээр 1975 онд олон улсын шог зохиолын уралдааны, “мөнгөн зараа” шагнал хүртсэн бол, 15 жилийн дараа 1990 онд Нацагдоржийн шагнал, мөн 15 жилийн дараа 2005 онд Төрийн шагнал хүртсэн сонин тохиолдол бий.

Зохиолчтой холбоотой номнууд (2)