Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ванган.Л

Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт Бор эрэг гэдэг газар 1920 оны 11 сарын 20-нд мэндэлсэн. 1940-1941 онд Циркийн анхны сургуульд суралцсан 50 хүүхдийн нэг юм. Тэрээр 1941 оны 7 дугаар сарын 10-нд Циркийн нээлтэнд хөгжмийн инээдэмт үзүүлбэрт оролцжээ. 1946-1951 онд ЗХУ-ын Москвагийн А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсч, 1951 оноос Хүүхдийн театрын уран сайхны удирдагч, 1952 оноос Улсын хөгжимт драмын театрын найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, 1962-1968 онд Монгол кино үйлдвэрийн уран сайхны удирдагч, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг албыг хашиж байжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (4)