Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эртний уран зохиол

Монгол аймгуудыг XIII зууны үеэс бичиг үсэгтэй болсон бололтой гэж үздэг. Манай үед уламжлагдаж ирсэн хамгийн эртний уран бүтээл XIII зууных болно. Иймд монголын уран зохиолын түүхийг энэ үеэс эхлэн үзнэ. Эртний уран зохиолын түүхийг судлахдаа үндсэн 3 үе болгоно. 1. XIII зууны үеийн уран зохиол 2. XIV -XVII зууны үеийн уран зохиол 3. XIII-XXII зууны эхэн (1921оноос өмнөх) үе хүртэлх уран зохиол гэж хуваагддаг. Монголын уран зохиол ардын аман зохиолын шилдэг уламжлал дээр хөгжиж ирсэн бөгөөд үүний хамтаар Монгол улс эртний Хятад, Төвд, Энэтхэг зэрэг орнуудтай соёлын харилцаатай байж тэдгээр орны уран зохиолыг орчуулж байсан нь уран зохиолын хөгжилд их нөлөө үзүүлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)