Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэнд-Аюуш.Ш

Завхан аймгийн Улиастай хотод 1949 онд төржээ. УБДС-ын Монгол хэл уран зохиолын ангийг 1974, Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг 1989 онд тус тус төгсчээ. 1974 оноос Үнэн сонин, Тоншуул сэтгүүлд, Хууль ёс сэтгүүл, Ардын эрх, Өнөөдөр сонин, Монголын радио гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагад 30-аад жил ажиллажээ. Зохиолч Шагдайн Цэнд-Аюуш уран бүтээлийн ажлаа 1960-аад оны сүүлээс эхэлж, анхны шүлэг нь 1967 онд Улаанбаатарын мэдээ сонинд нийтлэгджээ. 1980 онд Монголын зохиолчдын эвлэлд элссэн байна. "Хуримын дараахь өглөө" гэдэг анхны ном нь 1980 онд гарснаас хойш нийтдээ 28 ном хэвлүүлээд байна. Үүний дөрөв нь роман бөгөөд "Далдын хар малгайт", "Хүлээх өрөөний эзэгтэй" гэсэн Монголын анхны хошин, шог романуудыг туурвижээ. Далдын хар малгайт шог романаараа Тоншуул сэтгүүлийн нэрэмжит шагналыг 1990 онд хүртжээ. Нийтдээ хоёр зуу гаруй шог хошин өгүүллэг, таван хошин тууж бичсэнээс "Нүдтэй гутал","Хэцүү амьтан", "Танихгүй жаал", "Эмээ эрсэн хоёр" шог өгүүллэг, "Найруулалд нэмэх намтар" хошин тууж зэрэг олон бүтээл уншигчдын талархлыг хүлээсэн юм. Мөн "Ховор хүмүүс", "Саятан" зэрэг кино, "Хар будаа" инээдмийн жүжиг, "Амины юм", "Төсвийнхний шинийн ууц" зэрэг телевизийн тав, зургаан хошин жүжиг бичжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (3)