Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Банзрагч.Н

1925 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага дунд сургууль, Улсын их сургуулийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль, Москва хот дахь М.Горькийн нэрэмжит утга зохиолын институтийн дэргэдэх дээд курсийг тус тус төгсжээ. 1940 оноос уран зохиол сонирхон оролдож "Жирийн хүүхнүүд", "Тал нутгийн хавар , " Мөнх зул", " Аадрын дараа" ,"Цэрэг эрийн дууль"," Замбага ягаан цэцэг ", "Өглөө ", " Нэг голынхон " ,"Намрын хонгор салхи", "Шинэ жилийн өмнөх үдэш" өгүүллэг , туужууд "Зам", "Хошуу цагаан нутаг " роман бичжээ. Зохиолчийн "Зам" роман ЗХУ-д орос, белорус хэлнээ хэвлэгджээ.

Зохиолчтой холбоотой номнууд (4)