Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Анатолий Иванов

АНАТОЛИЙ ИВАНОВ

Хуучин ЗСБНХОУ-н төрийн хошой соёрхолт, хөдөлмөрийн баатар Анатолий Степанович Иванов бол бидний эрин үеийн сод зохиолчдын нэг билээ. 1928 онд Казахстаны Шеманайхад төрсөн түүний хүүхэд насАугаа эх орны дайны хүнд жилүүдийг туулан өнгөрүүлж, 1946 онд Алма Ата хотын С.М.Кировын нэрэмжит их сургуульд сжтгүүлч мэргэжлээр суралцаж эхэлсэнээр түүний зохиолчийн замнал эхэлжээ. Түүний бидэнд үлдээсэн олон сайхан туурвилаас “Мөнхийн дуудлага” “Үд дунд сүүдэр арилдаг” гэх мэт романуудыг бид сайн мэдэхийн зэрэгцээ кино дэлгэцнээ бас шимтэн үздэг байсан билээ. А.С.Иванов зохиолоо ямарваа нэг улс төр, нийгмийн үзэл баримтлалд баригдалгүй, хүний амьдралын эгэл ертөнцийг энгийн мөртөө сэтгэлд үлдэцтэй ойр бичдэг зохилч байсан билээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)