Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

"Болор судар" хэвлэлийн газар

Болор судар хэвлэлийн газар нь 2001 оны 1-р сард Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн дэргэд байгуулагдсан. Номын эрх шилжүүлэн авах, сурах бичиг боловсруулах, зохиох, ховор, ховордсон ном зохиолыг дахин хэвлэх, нийтийн хүртээл болгох, судалгаа, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус хэвлэлийн газрын бүтэц бүрэлдэхүүнд уран зохиол болон сурах бичгийн гэсэн үндсэн хоёр редакц багтдаг. Энэ хоёр редакц нь байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Уран зохиолын редакц нь хүүхдийн болон нийтийн номын чиглэлээр судалгаа шинжилгээ, үйл ажиллагаа явуулдаг. Сурах бичгийн редакц нь сурах бичгийн онолын болон практик судалгааг дотоод боловсон хүчин, хамтран ажилладаг эрдэмтэн багш нарын хүч бололцоонд түшиглэн хийх, хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн сурах бичгийн эх зохиох талаар амжилттай ажиллаж байна.

Зохиолчтой холбоотой номнууд (31)