Гадаадын уран зохиол
Номын нэр: Гамлет /зохиолын хэсгээс/
Зохиогч: Уильям Шекспир 
Хэл: Монгол
Хугацаа: 00:15:17
Найруулагч: С.Бүргэд, Редактор: Цасанцэцэг, УГЖ Жамсранжав
Худалдах үнэ: 1500₮
Жишээ сонсох
Номын товч

1600-аад оны сүүлээр бичигдсэн "Гамлет" зохиолд Данийн Вант улсын түүхийг өгүүлсэн байдаг билээ. Хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл нь үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсэн байдаг. "Гамлет" жүжиг ч бас үүний нэгэн адил. У.Шекспирийн "Гамлет" зохиолын гол зангилаа нь Данийн Ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа алдахад хүрч байгааг маш тодорхой өгүүлдэг юм. Таван бүлэг, 20 үзэгдэлт "Гамлет" жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөх билээ. Даний Ван насан эцэслээд хоёрхон сар өнгөрч байхад түүний хаан ширээг төрсөн дүү Клавдий нь өөрийн болгожээ. Энэ үед өөд болсон Вангийн сүнс Эльсинор шилтгээнээр хэрэн тэнэх бөлгөө. Харуулд гарч байсан ордны цэргүүд болох Франсиско, Марцелл нар хуучин Ван хаан нь хуяг дуулгаа өмсчихсөн ууртай догшин царайтай явж байхыг хараад ихэд айж сандарна. Энэ тухайгаа тэд Данийн хунтайж Гамлетын найз Горациод хэлж буй үзэгдлээр жүжиг эхэлдэг билээ.
Аав нь учир битүүлгээр нас нөгчөөд удаагүй байхад авга ах Клавдий ээжтэй нь дэр нэгтгэж байгаа гутамшигтай үйл явдалд эгдүүцэн уурсаж явсан Гамлет эцгийнх нь сүнс Эльсинор шилтгээнд хэрэн тэнэж явааг сонсоод тэсгэлгүй тэр сүнстэй уулзахаар шийднэ. Шөнө дундын үед өнөөх нас барсан Вангийн сүнс урьдын адил гарч ирэхэд Гамлет түүнтэй уулзаж шударга журамт эцгийнхээ царай төрхийг дахин харж байгаадаа их баярлана. Хамгийн гол нь эцгийнх нь үхэл санаатай аллага байсныг мэдэх билээ.

Ижил төстэй номнууд (53)
1