Роман, тууж
Номын нэр: Нүүдэл суудал
Зохиогч: Түдэв.Л 
Хэл: Монгол
Хугацаа: 00:42:32
Редактор: Бямбаа
Худалдах үнэ: 7000₮
Жишээ сонсох
Номын товч

Зохиогч Л.Түдэв: "Нүүдэл суудал" романы тухайд бол намайг хөдөө нутагт багшилж байх үед болсон үйл явдлыг заримд нь оролцож байж бичсэн. Гурван гол баатар Доохүү (Лодойхүү), Сүрэн (Цээсүрэн), Магнай (Дүгэр) нар бол одоо ч байгаа, бодит, нэр цуутай хүмүүс юм. Тэр үед аймгийн орлогч дарга байсан Гомбын Лодойхүү гуай өөрөө саналаа өгч нэгдэл байгуулахаар хөдөө гарч Халиун сумын суурийг тавьж "Коммунизмын төлөө" нэгдэл ("Эв хамтын төлөө" гэж романд гардаг) байгуулан ажиллаж олон санаачилга гаргаж улмаар Хөдөлмөрийн баатар болсон юм. Нөгөөх Сүрэн дарга буюу Цээсүрэн гуай бол тус нэгдлийн тулгын гурван чулууны нэг байж, намын байгууллагыг удирдан удаа дараа гавьяа байгуулж, одон тэмдгүүдээр шагнагдаж явсан хүн. Тэр хүн одоо аймгийнхаа ахмадын байгууллагыг удирдаж байна. Гурав дахь баатар буюу сум-нэгдлийн Эвлэлийн үүрийн дарга Магнай нэрээр зохиолд гардаг хүн бол одоогийн ардын багш Ж.Дүгэр бөгөөд түмний үр хүүхдийг асран өсгөх гавьяат үйлсийг насан турш хийсээр яваа.
Сум нэгдэл байгуулагдсанд баяр хүргэж бичгийн машин, "Малчин" гэдэг бяцхан хүлээн авагчаа миний бие илгээхэд Эвлэлийн үүрийн дарга Дүгэр хүлээн авч ганзагалаад Хүн чулууны давааг давж одсон билээ. Тэр бичгийн машины "Ө", "Ү" үсгийг монгол дархан гараар хийсэн бас "Харбин дахь Оросын консулын машин" гэсэн алтадмал үсэгтэй, өнөөгийн бичгийн машинаас их өөр, үсэг нь дээрээсээ доош бууж цаасан дээр гардаг сонин зүйл байж билээ.

Ижил төстэй номнууд (37)
1