Роман, тууж
Номын нэр: Мандухай цэцэн хатан
Зохиогч: Цэдэнжав.Ц 
Хэл: Монгол
Хугацаа: 01:37:09
Зохиогч: Ц.Цэдэнжав, Редактор: Цэдэв , Нэвтрүүлэгч: Цэенханд
Худалдах үнэ: 6000₮
Жишээ сонсох
Номын товч

Түмэд аймгийн Энхүд овогтон. Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсрэн хоцоржээ. Энэ үед Чингис хааны Алтан урагтны гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон хөвүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа. Тэгтэл хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох самуун дайн улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ. Сурвалж бичигт тэмдэглэснийг үзвэл Батмөнх нь Мандуул хааны хүү Баянмөнх жононгийн хатан Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. 

Ижил төстэй номнууд (37)
1