Роман, тууж
Номын нэр: Түмний нэг
Зохиогч: Ванган.Л 
Хэл: Монгол
Хугацаа: 01:41:48
Тоглосон: Лхамхүү Дуламжав, Дугарсанжаа Дамдинсүрэн, Гантөмөр Ц.Цэвэгмид, Бат-Очир
Худалдах үнэ: 6500₮
Жишээ сонсох
Номын товч

Цасан шуурга. Хээрийн шинжилгээний ангийн майханд германы хоёр геологич ярилцана. Нэг монгол ажиглана. Рудольф гэх геологич “Би дотроо эд нарыг их өрөвдөх юм. Хүмүүс нь малаасаа тун бага ялгаатай. Хүмүүс нь малынхаа үсийг дотогшоо харуулж өмссөн, малынх нь үс гадагшаа чиглэснээрээ л ялгагдах байх” гэж айлдав. Макс хэмээх нөгөө герман нь үүнийг зөвшөөрсөн ч “Уг нь их л зориг тэвчээртэй улс” гэж өмөөрөх аядав. Гэвч 1920 оны монгол орныг бодитойгоор харж байсан хүйтэн ухаант Рудольф(зөнч гэмээр) “Тийм байсан гэх ул мөр ч алга. Мохож гүйцэж дээ. Газрын баялаг ихтэй нь мөн ч сайхан юм. Хөгжитлөө хол байна. Улсыг нь улс шиг, хүнийг нь хүн шиг болгоё гэвэл 100 жилийн идэвхтэй ажил хэрэгтэй. Идэвхтэй шүү !” гэсэн лут дүгнэлт хийнэ. Макс “Нэг сэргэж сэхээд авбал хол явна шүү”. Рудольф: - үндэсний үзлийг нь сэргээж нүднийх нь галыг ноцоож өгөх хэрэгтэй. (яриаг нь хардангуй сонсох монгол руу харангаа) Чи энэнийг хардаа, тэмээний нүд шигээ амгалан царайлсныг харж байна уу? Тэдний яриаг ажиглаж суусан Чимэд хэмээх хөдөөх эрд хэдий үгийг нь ойлгоогүй ч “монголыг муулаад байна” гэсэн хар төржээ. “Түмний нэг” гэж монгол кино ингэж эхэлдэг.

Ижил төстэй номнууд (37)
1