Өгүүллэг
Номын нэр: Хөдөө талын үзэсгэлэн
Зохиогч: Нацагдорж.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:11:52
Редактор: Д.Батсүрэн, Нэвтрүүлэгч: С.Гунгаа
Худалдах үнэ: 3000₮
Жишээ сонсох
Номын товч

“Шувуун саарал", “Хөдөө талын үзэсгэлэн”, “Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Уул усны охин” Хаврын сайн өдөр” зэрэг яруу тансаг хэл найруулгатай өгүүллэгүүд нь уншихад эгээ л яруу найраг мэт эгшиглэнтэй, сонсголонтой байдгийн дээр доош нь цувуулан өрж хайрцаглах боломжтой, чингэхүл өгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн, зарим газраа толгой, сүүл холбосон, зохист аялгуу бүхий гишгэдэл хэмнэлтэй байдаг нь ажиглагддаг. Энэ өгүүллэгийн хамгийн яруу дүрслэл нь монгол хүн бүрийн сайн мэддэг дараах хэсэг мөн: “...Ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гоо сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжихүй нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй суун өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхдийн мэт хөнгөмсөг эевэргүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх нь хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж шимбээс ханашгүй биз ээ...”

Ижил төстэй номнууд (93)
1