Өгүүллэг
Номын нэр: Ламбугайн нулимс
Зохиогч: Нацагдорж.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:19:01
Редактор: Б.Шаравнямбуу, Найруулагч: Л.Банзрагч,
Худалдах үнэ: 3500₮
Жишээ сонсох
Номын товч

Та Д.Нацагдоржийн бvтээлvvдийг нэлээд цогц байдлаар судалсан судлаачийн нэг, "Ламбугайн нулимс" зохиолын талаар Ш.Гаадамба, Ч.Лодойдамба, Б.Цэдэв нарын судалгааг харьцуулж vнэлэлт дvгнэлт єгєхдєє юу онцолсон бэ? Монголч эрдэмтэн К.Окада: Намайг Монголд суралцаж байхад манай ангийн дарга яруу найрагч З.Тvмэнжаргал, зохиолч Б.Догмид нар Д.Нацагдоржийн зохиолын хэл найруулгын талаас их ярьдаг байж. Тэндээс би дvр, дvрслэлийг нь анхаарч эхэлсэн юм. Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" єгvvллэгийг ямар єнцгєєс vзэх вэ гэсэн асуудал тухайн vед маргаан тарьж байлаа. "Ламбугайн нулимс" зохиолын баатар Лодонг лам хvн гэж ойлговол залуу эхнэрт хаягдсан инээдэмтэй дvр. Цэрэнлхамын хувьд авч vзвэл буруу vйл явдалтныг vзvvлсэн зохиол гэж болно. Ч.Лодойдамба 1964 оны гуравдугаар сарын 13-ны "Соёл утга зохиол" сонинд нийтлvvлсэн "Нэгэн гайхамшигт єгvvллийн тухайд" бичихдээ "Гэвш Лодонгийн хvvхэнд татагдсан сэтгэл бол жинхэнэ хайр сэтгэл гэж vзэн Лодонг эмгэнэлтэй дvр гэж дvгнэсэн байдаг. Vvнийг Ш.Гаадамба шvvмжилж, мєн оны арванхоёрдугаар сарын дундуур "Утга зохиол урлаг" сонинд "Нээлт vv, тєєрєгдєл vv?" шvvмжлэлт єгvvлэл бичсэн байдаг. Тэрээр Ч.Лодойдамбын саналыг vгvйсгэж, "Гэвш, хvvхэн хоёрын явдал хайр дурлалаас ангид "хvсэл тачаал" бєгєєд Лодон бол эмгэнэлт бус инээдэмт шог хошин дvр" гэсэн саналыг дэвшvvлсэн. Маргаан цааш vргэлжилж, 1965 онд Ч.Лодойдамба "Баримт тvшиж ярих сайхан" шvvмжлэлт єгvvлэл бичиж, тvvндээ "Д.Нацагдоржийн энэ зохиол эмгэнэлт зохиол мєн" гэсэн санаагаа дахин батлахыг оролдсон байдаг. Миний хувьд дээрх баримт, тайлбаруудыг зэрэгцvvлж vзээд, Ч.Лодойдамбын саналыг vнэнд илvv ойр болжээ гэсэн санал дэвшvvлсэн юм.

Ижил төстэй номнууд (93)
1