Өгүүллэг
Номын нэр: Үзэгдээгүй юм
Зохиогч: Нацагдорж.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:25:34
Редактор: Д. Хасбазар, Нэвтрүүлэгч: Ж. Цэвээндорж, Д. Балжир
Худалдах үнэ: 4000₮
Жишээ сонсох
Номын товч

Д.Нацагдоржийн өгүүллэгийн нилээд нь 1930-аад оны үеийн монголын уран зохиолын нийтлэг шинжийг тусган илэрхийлж нийгэм хүмүүсийн ахуй байдал, үзэл санаа хуучин шинийн зөрчлийг тусган үзүүлдэг боловч тэдгээр нь дүр дүрслэл, уран сайхны хувьд дахин давтагдашгүй чанарыг агуулж байдгаараа онцлог юм. “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн эхэнд Идэрийн гол түүний саруул хөндийн байдлыг гол баатар Болдын сэтгэлийн баяр, баясгалантай холбон дүрсэлсэн бол түүний эсэргүү нарын гарт орох үеийн сэтгэлийн хямралыг нь “Үд нэгэнт хэлбийж цэлмэг тэнгэрт бараан үүл тал талаас хуралдаад бороо орох төлөвтэй болж сэр сэр салхилна” гэсэн дүрслэлээр илэрхийлдэг. Мөн буруу замаар ихийг санаж яваа нөгөө нэг баатар Гонгорын бодлыг харанхуй зам бүрэг бараг оддын сүүмэлзэх гэрэл зэрэгтэй холбон үзүүлсэн. Энэ өгүүллэгийн байгалийн дүрслэл нь ийнхүү баатрын сэтгэхүй дотоод сэтгэлийг нээн үзүүүлэхэд чухал үүрэгтэй байгаа бол эд юмсын дүрслэл нь дүрийг тодруулах хэрэглүүр болж байдаг. Жнь: Болд хүү хөх даалимбан дээлийг өмсөж шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй орос эсгий малгай тавьжээ гэсэн хэсэгт түүнийг орчин цагийн соёл боловсролтой хүн гэдгийг нь харуулах зорилгоор орос малгай гэж онцолжээ. Үүнийг эсэргүү нарын гэзэг үс , өмсөж зүүснийг бичсэнтэй харьцуулахад тод болно. Тэдний нэгийг 1 хөх царайтай хижээл хүн шар торгон лам дээлтэй атлаа хүүхэн хүний хоргой хамжаарыг өмсссөн нь ший янгуунд гардаг шиг, хүзүүндээ өнгө бүрийн хадгийг уясан нь хэрэн тэнэгч бадарчин шавриачин шиг хүн рүү харах нь өлссөн чоно адил бөгөөд хажуудаа 1 улаан хуйтай тахир сэлэм зүүж басхүү 1 буу мөрөвчилсөн нь хэрхэвч ерийн хүн бус гэжээ.

Ижил төстэй номнууд (93)
1