Өгүүллэг
Номын нэр: Малын хөлийн тоос
Зохиогч: Эрдэнэ.С 
Хэл: Монгол
Хугацаа: 00:17:17
Жүжигчин: Намсрайжав, Найруулагч: П.Цэндсүрэн
Худалдах үнэ: 3500₮
Жишээ сонсох
Номын товч

Найман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ.

Ижил төстэй номнууд (93)
1