Ардын аман зохиол
Номын нэр: Уулган шарын домог
Зохиогч: Ардын аман зохиол 
Хэл: Монгол
Хугацаа: 00:14:41
Ерөөсөн: Дагийранз
Худалдах үнэ: 4000₮
Жишээ сонсох
Номын товч

Эрт дээр үеэс хуур хөгжмийг амь сүнстэй хэмээж, ямагт хүндэтгэн тахисаар ирсэний тод жишээ энэ бөлгөө. Домогт өгүүлснээр морин хуур хөгжмийг аргамаг хүлгийн шинжийг агуулсан молор мөнгөн толгойноос ирт мэсийг үл хүргэн үйлдсэн хос чавхдасыг хөглөн татаж, шандаст хүлгийн цавины арьсаар царлан амилуулсан гэдэг. Зүүн этгээд дэх бүдүүн чавхдасыг азарганы сүүлээр, баруун этгээд дэх нарийн чавхдасыг гүүний сүүлээр урладаг нь арга билгийн ухааныг шингээж буйн илрэл бөгөөд хар өнгийн сүүлээр эрч хүчийг, цагаан өнгийн сүүлээр уян хатныг илэрхийлдэг байна. Иймээс амьд амьтны хийморийг шингээсэн энэхүү зэмсэг Монгол төдийгүй, харь орны хүн бүрийн сэтгэлд нийцэт аялгууг эгшиглүүлдэг нь дамжиггүй юм. Шинийн нэгний өглөө /зарим ёсонд битүүний орой гэдэг/ хэрэв хуур татах хүн байваас хуурын хөгийг тэгшилж, ая татлага эгшиглүүлдэг ба хэрэв тийм хүн үгүй бол хуурыг гэрийн тооноор гадагш гаргаж агаарын салхины урсгалаар хуурын цар хүнгэнэхийг сонсдог уламжлалтай. "Энх мэндийн баяр" хэмээх уртын сайхан дуугаар эхэлж, залгуулан "Уулган шарын явдал", "Морин төвөргөөн" хэмээх аясыг хөгжимдөн жавраа үргээдэг байна.

Ижил төстэй номнууд (6)
1