Өгүүллэг
Номын нэр: Солийг сольсон нь
Зохиогч: Дамдинсүрэн.Ц 
Хэл: Монгол
Хугацаа: 00:28:01
Редактор: Б.Шаравнямбуу, Найруулагч: П.Цэндсүрэн, Жүжигчин: Нямсүрэн, Отгонжаргал, Ганхуяг, Лхагвасүрэн
Худалдах үнэ: 4000₮
Жишээ сонсох
Номын товч

Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь: Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь: Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож,  Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат "үр" гэдэг үгийг сонсож Юун үр? гэж гайхаж асуувал Солийн нүүр бяцхан улайж инээмсэглээд юу ч хэлсэнгүй. Бат нутгаас анх мордож холын албанд явах гэж байгаадаа сэтгэл ихэд хөдөлж байсан тул Солиос тэр үгийн утга юу болохыг дахин лавлаж асуусангүй, гагцхүү Солийн жижигхэн гарыг чанга атгаж: Чи шударга эхнэрийн журмыг сахиж чадах уу? гэсэнд Соль: Чи намайг мартахгүй бол би чамайг мартахгүй гэж хэлэв. Солийн торомгор хар нүднээс ганц хоёр дусал нулимс бөмбөрч Батын гар дээр дусав. Бат түүний янагийн нулимсыг ойлгохгүй ийш тийш харж гайхан зогсоно. Бат, эхнэр Солийн байдлыг сайн мэдэхээс биш, түүний эрдэнэ мэт янаг сайхан сэтгэлий нь гүйцэд мэддэггүй бололтой. Ер нь янаг сэтгэл бол оройд нь гарч болшгүй өндөр сайхан уул мэт, ёроолд нь орж болшгүй гүн их далай мэт, хүн бүхэнд амархан ойлгогддоггүй нандин эрдэнэ юм. Бат амраг эхнэрийнхээ тухай бодож байгаа биш, өөрийн явах алсын замын тухай бодож байв. Тэгээд Бат алсын моринд дөрөөлж, цэргийн албанд мордож одов. 

Ижил төстэй номнууд (93)
1