Ардын аман зохиол
Номын нэр: Хөхөө Намжилын домог
Зохиогч: Ардын аман зохиол 
Хэл: Монгол
Хугацаа: 00:10:59
Уншсан: Н.Дагийранз
Худалдах үнэ: 4000₮
Жишээ сонсох
Номын товч

Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ. Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтан "Жонон хар” гэдэг нисдэг морь өгөөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Хөхөө Намжилынхтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр айлд эгэл олныг үймүүлдэг, эвтэй хоёрыг бусниулдаг тийм сүрхнй ховч хүүхэн байжээ. Тэр хүүхэн түүнийг сэм ажиглан "Моринд нь ямар нэгэн нууц байна” гэж хянасаар байжээ. Мөнөөх ховч хүүхэн "Жонон хар" морины эгэл бишийг ажиглаж мэдсэн учир Хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархдаг болов.

Ижил төстэй номнууд (6)
1