Роман, тууж
Номын нэр: Уваши хунтайж
Зохиогч: Эртний уран зохиол 
Хэл: Монгол
Хугацаа: 00:23:55
Редактор: Ц.Онон, Найруулагч: С.Батцэнгэл, Нэвтрүүлэгч: СГЗ Батцэрэн
Худалдах үнэ: 5000₮
Жишээ сонсох
Номын товч

Убаши хун тайжийн тууж бол тод үсгээр бичигдсэн бяцхан яруу найраглал юм. Гэхдээ үнэн түүхт явдлаас үндэслэн бичжээ. XVI зууны үеийн Монголын түүхэнд Батмөнх даян хаанаас хойш Монголчууд бутран салж, ялангуяа баруун зүүн хоёр хэсэг болоод удтал хямралдсан тухай тодорхой гардаг. Баруун монголчуудыг Ойрад гэж нэрлэдэг. Батмөнх даян хааны отгон хүү, Гэрсэнз халхын ноён болжээ. Гэрсэнзийн ач Автай хааны үед халх хүчирхэг болж Ойрадыг ялж Ойрад, Монгол хоёрыг хэдэн жил нэгтгэсэн. Автай хаан гуравдугаар далай лам Содномжамцтай хэдэн удаа уулзсан бөгөөд Далай ламаас авшиг авснаас гадна 1686 онд Халхны анхны сүм болох эрдэнэ зууг хуучин Хар Хорин хотын суурь дээр байгуулсан. Автай хаан Ойрадтой байлдаж дийлээд харьяат болгож, хүү Субагадайг Ойрадын ноён болгосон. Автай хааныг (1534-1586) нас барахад Ойрадууд Субагадайг алаад халхаас салж тусгаарлажээ. Ойрадыг дахин нэгтгэхийг Даян хааны нөгөө ач Лайхар хаан, Шолой Убаши нар оролдож байсан байна. Ийнхүү Убаши Хун тайжийн ойрадтой явуулсан нэг байлдааны явдлаас үндэслэн уг туужийг зохиожээ. Туужид “Энэ дайн бол гал гахай жилд болсон” гэсэн нь 1587 он болно. Туужид гарч буй Убаши хун тайжаас гадна Ойрадын Байбагус хаан Сайн Сэрдэнги зэрэг нь цөм бодит хүмүүс болно. Харин туужид Убаши хун тайжийг 1587 онд алагдсан гэдэг нь тодорхой нотлогдсон зүйл биш. XIV-XVII зууны үе бол Монголын дотоодод феодал ноёдын хоорондын хямрал тэмцэл үргэлжилж эв нэгдэлгүй байсан үе мөн.

Ижил төстэй номнууд (37)
1