Роман, тууж
Номын нэр: Аянгат цагийн тууж
Зохиогч: Галсан.Ч 
Хэл: Монгол
Хугацаа: 02:26:07
Редактор: Ж.Саруулбуян, Найруулагч: П.Цэндсүрэн
Худалдах үнэ: 8000₮
Жишээ сонсох
Номын товч

Эзэнт гүрний монголчуудын их байлдан дагууллын хэрэгцээ болж асан хөтөлгөө морь яах аргагүй математикийн шинжлэх ухааны орчин үеийн шинэхэн салбарын нэг найдварын онолын эх үндсэн санаа байсан гэхэд хилсдэх юун. Өнөөдөр хос морины сойлтыг аль алийг нь тэгш тааруулан холын Герман, Европт орон улсаа алдаршуулж, олон зууны их өв, өндөр соёлтой уншигчдад нь өндөр үнэлэгдсэн зохиолоо бичиж туурвиж байгаа Чинагийн Галсан гуай Их эзэнт гүрний хөтөлгөө морьтнуудаас хойш их дэлхийд дахин “туурайн мөрөө дурайтал гаргах” гэсэн бидний итгэл найдварын онолын нэг эзэн нь болж байна. Салсан өдөр байхад уулзах өдөр бий хэмээн “Аянгат цаг”-ийн Жанибек хэлдэг. Чинагийн Галсан гуайтай холын холыг зорин хөтөлгөө морьтой хурдалж явахад нь уулзах өдөр олон олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Цөвүүн цаг дор Жанибек өвгөний үнэнч шударга, цайлган цагаан сэтгэл, ухаалаг зан чанар муу муухайг Аянга адил цахилж, цэвэрлэх болтугай.

Ижил төстэй номнууд (37)
1