Өгүүллэг
Номын нэр: Бууршгүй сэтгэлийн илч
Зохиогч: Мягмар.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:26:58
Найруулагч: С.Бүргэд, Тоглосон: Бужгар, Ням-сүрэн
Худалдах үнэ: 3500₮
Жишээ сонсох
Номын товч

Түвдэн өвгөн жаран насныхаа ойг хийсэн сүүлийн хэдэн шөнө ер унтсангүй. Унтъя гэвч нойр нь үл хүрнэ. Өвгөний сэтгэлд баяр хөөр, уур уцаар багтаж ядан, үерлэхдээ эргээ халин улаан хоормогоор гүвэлзэн урсдаг их мөрний ус шиг болжээ. Сэтгэлийнхээ тэр хуйлран оволзож байгаа үерийг өөрөө сайн мэдэж байв. Түвдэн, хүн болж төрөөд өнөөдрийг хүртэл ингэж айхавтар сэтгэл нь буцлан булгилж байсан нь бараг үгүй. Харин тээр жил баазын шилдэг ажилчин гэгдэж ёстой л шижигнэж явсан ид залуу насандаа нэгэн зүйлд шаналж яг одоогийнх шиг хэдэн шөнө нойргүй хоносон нь бий. Тэр тухай хожим өгүүлсүгэй. Харин албан газар нь баазынхаа тулгын чулууг тавилцсан ахмад ажилчныхаа ойг үнэхээр хөлтэй тэмдэглэжээ. Түүний гэрч гэсэн шиг бүтэн тав хоног үргэлжилсэн найр наадам бас л шувтрах болоогүй. Зуны шөнө. Хөвчит уулын амаар зэрэгцэн буусан зуслангийнхны мөөг шиг цагаан гэрүүд зүүрмэглэсэн сүрэг хун мэт анир чимээгүй нам гүм байгаа нь шөнө орой болсныг гэрчилнэ. Уулын амны нөөлөг даган хүй хүй үлээх үелзүүр салхинд моддын орой үе үе сэрчигнэх, хад чулуун дундуур харгиатан урсах бяцхан горхины шуугих эд бүхнийг шуулттай хаяагаараа Түвдэн чагнан чагнан хэвтэж байв. Өдөр олон хүний үймээн бужигнаанд ханхалж байсан архи тамхины эхүүн хурц үнэр цөм шөнийн сийрэг агаарт цэвэршээд одоо зөвхөн айрагны исгэлэн үнэр л сэнгэнэсэн хэвээр ажээ. Өдрийн ажилд сульдсан хүүхдүүд болон зуны халуунд гол тогоотой зууралдаж ядарсан хөгшин нь нам тайван унтаж байлаа. Гагцхүү Түвдэн өвгөний нойр яавч эс хүрнэ. Тэрээр огт ядраагүй хүн үү гэвэл ерөөс тийм биш. Ойгоо тэмдэглэж найр наадам хийж байгаа хүн бусадтай адил сул чөлөөтэй байна гэж яавч үгүй. Ямар зочин хэзээ ирэхийг хэрхэн мэдэх билээ.

Ижил төстэй номнууд (93)
1