Өгүүллэг
Номын нэр: Эхт хүн
Зохиогч: Намдаг.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:22:55
Редактор: Гүн-Үйлс, Найруулагч: Сарангэрэл, Нэвтрүүлэгч: Б.Рагчаа
Худалдах үнэ: 3500₮
Жишээ сонсох
Номын товч

Өдрийн завсарлагын өмнөхөн Төв засан хүмүүжүүлэх газрын том байшингийн их хаалгаар хорь гаруй насны нарийхан биетэй нэг залуу, царай дүнсгэрхэн гарч ирэв. Царайны нь дүнсгэрийг нарийвчлан ажиглавал уй гунигт дарагдсаных биш амьдралын ямар нэгэн чухал асуудалд тулгарсан нь илэрхий. Хөл нь царайныхаа дүнсгэрийг дагах мэт аажуу тайвуу гишгэлнэ. Yүдний довжоон дээр ирээд “Одоо би юу хийх вэ?” гэх мэт дөрвөн замын уулзварын гудамжуудыг ажиглав. Элбэгдсэн хуучин хар костюмны нь ханцуйнаас цухуйсан баруун гары нь долоовор хуруу дунд хуруутайгаа үе нийлэн тэнийж өөр зуураа холхивчтой юм шиг байн байн солих нь ер бус бөгөөд үнэндээ энэ эрийн хамаг нууц тэр хоёр хурууны нь уян хатан солбилтонд оршино. Хойд зүгээс нэг автобус гарч тавь жаран алхмын зайтай байгаа зогсоолдоо ирж зогсохыг мань эр шамдгайлан ширтээд хүлээж байсан хүмүүс ухаан жолоогүй чихцэлдэхэд царайны нь дүнсгэр дорхноо арилан нүд нь сэргэв. Тэр мөртөө өнөөх хоёр хуруугаа аль нэгэн амьтныг хатгах гэж байгаа могойн хэл шиг солбилзуулж автобусны зүг яаравчлан харайлгав.

Ижил төстэй номнууд (93)
1