Өгүүллэг
Номын нэр: Хос тогоруу
Зохиогч: Цэвэгмид.Д 
Хэл: Монгол
Хугацаа: 00:18:52
Найруулагч: Б.Алтангэрэл Оператор: Б.Бадам, Тоглосон: Надмидцэрэн, Доржпүрэв, Пэрэнлэй, Нэвтрүүлэгч: Д.Билгээ
Худалдах үнэ: 3000₮
Жишээ сонсох
Номын товч

Хоёр тогоруу гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчлэхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ. Бага үд болохын хир, замын тоос бужигнан дэгдэж түүний дундаас нэгэн машин гарч ирээд хос тогорууны зэргэлдээ утаа хаялуулан урагш хойш, ухасхийн түр тар зогссоны дотроос хэдэн хүн гарч ирлээ. Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн муухай үнэр ханхлав. Хэвтээ байсан тогоруу тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас хөөрч чадсангүй, өрөөсөн жигүүрээ хэд дэвээд ойчив.

Ижил төстэй номнууд (93)
1