Гадаадын уран зохиол
Номын нэр: Санниковын газар
Зохиогч: Обручев Владимир Афанасьевич 
Хэл: Монгол
Хугацаа: 01:45:05
Редактор: Б.Лхагвасүрэн, Найруулагч: Даваадорж, Уншсан: Нэвтрүүлэгч Д.Доржсүрэн, Цэвэлмаа, Оролцсон: Д.Энхбаяр, Б.Энхжаргал, Н.Энхбаяр, Б.Доржням
Худалдах үнэ: 6000₮
Жишээ сонсох
Номын товч

В.А.Обручев Сибирьт экспедицээр явахдаа Чукчүүдэд түрэгдэн, хойд зүгт нүүдэллэн ор сураггүй алга болсон онкилончуудын тухай нутгийнхны яриаг сонсоод “Санниковын газар” романыхаа сэдэл санааг олсон гэдэг. Сибирийн хойд нутгаар 300-400 орчим жилийн өмнө оршин сууж байсан энэ овгийнхны түүх дэндүү бүрхэг. Новосибирийн олтригийн арлууд дээр онкилончуудын амьдарч байсныг гэрчлэх өвөрмөц урц оромжны үлдэгдэл олдсоноос өөр тэдний тухай юу ч тодорхой болсонгүй. Зохиол анхнаасаа л зохиолчийн уран зөгнөл төдий байсангүй. Сураггүй алга болсон онкилончуудын тухай төсөөлөл нь түүнийг хавар ирэхээр хойд зүгт нүүдэллэдэг шувуудын зүг хандуулж, шинжлэх ухааны илүү тодорхой баримт, эх сурвалжийг түшиглэхэд хүргэжээ. 1809-1811 онд Новосибирийн арлууд дээр газрын зургийн экспидецид ажиллаж байсан Оросын газарзүйч Яков Санников анх Тогоот арлаас баруун хойд зүгт үл мэдэгдэх шинэ газрыг олж харснаар “Санниковын газар” гэж нэрлэгдэх болсон XIX зууны нэгэн нууцлаг арлын тухай домог үүсчээ. Түүний дараа алдарт геологич, хойд туйл судлаач Барон Толль 1886 оны нэгэн цэлмэг өдөр хавтгай оройтой дөрвөн ширээ уулс, уг уулс руу зүүн талаас салбарлан орсон эх газар байхыг олж харснаар “Санниковын газар” гэдэгт итгэсэн байна. Тэр үүнийгээ газарзүйн нээлт гэж үзэн, 1900-1902 онд уг арал дээр очих экспедиц зохион байгуулж, 1902 оны 10 дугаар сарын 26-нд Беннетт арлаас Новосибирийн арлуудыг чиглэн яваад сураггүй болсон юм. Зохиолч ч үүнийг “Санниковын газар” бүтээлдээ оруулан, домог мэт яригддаг уг арлыг Индигирка голын адагт улс төрийн хэргээр цөлөгдөн сууж байсан хэсэг хүмүүс эрж хайхаар экспедиц зохион байгуулан, улмаар уг газар оршин сууж буй балар эртний хүмүүс, арслан заан, савгат хирс зэрэг өдгөө зөвхөн түүх, археологийн баримт болон үлдсэн хүн, амьтадтай таарч буй талаар онц сонирхолтой, уран зөгнөлт роман бичжээ.

Ижил төстэй номнууд (51)
1