Өгүүллэг
Номын нэр: Чоно
Зохиогч: Дагданготов.Ц 
Хэл: Монгол
Хугацаа: 00:19:37
Редактор: Б.Баярсайхан, Найруулагч: Баясгалан, Нэвтрүүлэгч: Чулуунбат
Худалдах үнэ: 3000₮
Жишээ сонсох
Номын товч

Монгол хүмүүс дээд тэнгэрээс заяатай Бөртэ чонын удам хэмээн өөрсдийнхөө гарал үүслийн тухай “Монголын Нууц Товчоо” хэмээх их хөлгөн судрынхаа эхний өгүүлбэрт бичсэн нь буй. Мөн Чонос \чононууд\ овгийнхны амьдрал тэмцлийн талаар Монгол түүхэнд тэмдэглэгдэн, эдүгээ ч амьдарч байна. Эдгээр баримт нь чонын талаар хүмүүнтэй холбоотой эртний түүх байдгийн хэсэг нь ажээ. Ер нь чоно хэмээх тэнгэрлэг тэр араатны барааг харсан нь долоон хоногтоо азтай байх нь, барж хороосон нь жилдээ хийморьтой явах нь хэмээн бэлгэшээдгийн учир юунд байдаг юм бол. Амьтны амийг хороож нүгэл үйлдэхэд аз хийморь сэргэдэг гэжүү? Ижил тэнгэртэйд нь үзэгдэж, илүү тэнгэртэйд нь алагдъя гэж чоно тангарагласан гэдэг. Чулуугаар нэг л удаа цохиулсан бол сэтгэл гутарсаар хорвоогоос хальдаг хийморьлог амьтан шүү хэмээн Монгол түмэн ярьдаг.

Ижил төстэй номнууд (93)
1