Түүх ёс заншил
Номын нэр: Молом тойны Эхийн ачийг хариулсан судар
Зохиогч: Жавзандамба хутагт төв 
Хэл: Монгол
Хугацаа: 00:54:19
Уншсан:
Худалдах үнэ: 1000₮
Жишээ сонсох
Номын товч

Эрт нэгэн цагт Лаваг хэмээгч, Бурхан багшийг өөд болон байхын цагт эцэг хаан, ах дүү нарын хамт Бурханыг тахиж бурсан хуврагуудад өргөлийг өргөж үгээгүү гуйлгачинд өглөг өгч, олон мал адгуусаа захираад олныг зөвөөр тэтгэн сууж, буяныг ихэд үйлдэж номуудыг олон хуврагуудаар уншуулан барьц барьж эцэг эхээ өргөн, Бурханыг хүндэлж сайхан амгалан жаргалангаар суувай. Тэндээс олон онд жарган суусны хойно Лавагийн эцэг наснаас эцэслэсэнд, хүүрийг авдарлаж оршуулаад олон бодисун хуврагийг залж, ном буян ихэд үйлдэж , үгээгүү ядууд өглөг ихэд өгвөө. Түүнээс хойно ашиг эрээр худалдаанд явахыг сэтгэж эхээс бошиг гуйн явсугай хэмээгээд эхдээ мөргөн айлтгав.”Би худалдаа ашиг эрээр одъё эх минь. Сэтгэлд ямар буй” хэмээн асуун өчив.Эх нь боолчууд ноёдод өгүүлрүүн” Дотоод сангийн алт бөа мөнгө юмийг гарга” хэмээв. Тэндээс тэдгээр боолчууд сангийн юмийг нягтлан гаргаваас шижир алт гурван мянган лан байжээ. Түүнийг Лаваг гурав хувааж нэг хувийг гэрийн тариаланд, нэг хувийг гурван эрдэнийг тахихад, нэг хувийг нь худалдаанд авч одсугай гэв. Тэндээс эх нь маш их баясч, чи сайн хөвгүүн минь гадагш одвоос өчүүхэн сэтгэлийг барьж худалдаа ашгийг маш их олон, үтэр түргэн харьж ир хэмээв. Тэндээс Лаваг Ил хөвгүүний хамт морьдоход тэднийг үдээд тэдгээр олон албат иргэд гэр гэртээ харьцгаав. Үүнийг өөрийн эмс ба хүүхэдтэйгээ зөвшин хэлэлцэв. Ай уршиг ихт Молом хатан Лавагийг гадагш одоход маш баясч байна. Нэг хувь шижир алтыг газарт ус мэт асгах буй заа хэмээлцэв. Тэндээс бас Лаваг гадагш худалдаанд одоход энэ насанд сайн боловч эцэст нь зовох ажгуу хэмээлцэн гаслалцаж тарав. Молом хатныг муулан хэлэлцсэн нь : Молом хатан нүгэл ихтэй хүн бөгөөд олон иргэд нь ихэд зовов. Амрах ёс нь үгүй болов хэмээв.Жич тэндээс Молом хатан нь Лавагийг гадагш худалдаанд одсон хойно хуврагууд цуглан Бурханыг тахиж, тахил бэлэг бэлтгэж олон ном уншихуйг Молом хатан: миний чихэнд бүү сонсго, нүдэнд минь бүү үзүүл хэмээгээд Бурхан тахилуудыг хураан унагаж орхиод олон хуврагуудыг урт модоор жанчин хөөн явуулаад хурал номыг тасалж мууд үзээд хүнд их хилэнц, нүглийг дураар үйлдэж суув.

Ижил төстэй номнууд (44)
1