Өгүүллэг
Номын нэр: Могойн чуулган
Зохиогч: "Болор судар" хэвлэлийн газар 
Хэл: Монгол
Хугацаа: 10:42:57

Худалдах үнэ: 5000₮
Жишээ сонсох
Номын товч

Могойн чуулган

Эх орон даяар мэдэх эртний нэгэн учрал "Хялар хатан"-ы домгоор кино бүтээх хэсэг уран бүтээлчид Төгрөгийн хонхорт ирж буйгаар роман эхэлнэ.

Үлэмж тансаг нутаг бол үлгэр домог амилсан нутаг юм. Тэр ч байтугай нутгийн дал гарч, ная дөхсөн хөгшид Амбаа Дэндэв, Будалцолмон жаажаа, Аримаа Галсан, Бандгай нар Хялар хатны домгийг мэддэг төдийгүй таньдаг улс байж таарав. Говь түшээ гүний хошуу агь алс газар өртөө шалгах ажлаар баруун аймагт явахдаа Эрдэнэбандида хутагтын нутгаас Сэржмядаг бүсгүйг дагуулж ирнэ. Харь газрын харц хүний үр гоо сайхан төрснөөс өөр буруугүй билээ. Гэтэл шар Човомбо тэргүүтэй олон хүний явуулгаар "Хялар шулмас", "ламдрам" хэмээн гүтгэж хөөрхий бүсгүйг гоочлон гоочилсоор хоёр ширмэн тогооны завсар хөмөрч шатаан хорооно. Энэ нь одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Авдрантын хөтөл гэдэг газар ажээ.

Ер нь бид чинь өнөөдөр амьдрана гэж жүжиглээд дуусч байгаа юм биш үү гэсэн зохиолчийн хатуу үгийг Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Дашлхүмбийн Галбаатар ихэд анхаарч, соргог тусгаж "Монголоо егүүтгэсэн монгол секс буюу гунигт тавилан" шүүмжээ 1991 онд бичиж "Могойн чуулган" роман монголын хүүрнэл зохиолын том төрөлд шинэчлэл хийсэн бүтээл гэж үзсэн юм. Романы бүх л санаа "Хүнийг таньснаас хойш адгуусанд хайртай болов оо" гэдэг их Гётегийн үгэнд хураангуйлагдсан байна.

Ижил төстэй номнууд (93)
1