Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бидний тухай

 Монголын хэвлэлийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг “Мөнхийн Үсэг Групп”-ийн охин компани “Аз Хур” ХХК нь анх 2003 онд Монголын анхны номын сүлжээ дэлгүүрийн статустайгаар ном, хэвлэмэл бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж  байна. Манай компани нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн зах зээлд өөрийн эзэлсэн байр сууриа бэхжүүлсэн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж,  өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй эрэлхийлж, нэвтрүүлсээр ирлээ.

Одоогоор бид өөрийн нэрийн үндсэн 4 салбар дэлгүүр, Онлайн номын дэлгүүр, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад нийт 100 гаруй гэрээт борлуулалтын цэгтэйгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ойртуулан ажиллаж байна.

Мөн манай компанийн дэргэдэх “Болор судар” Хэвлэлийн газар /редакци/ нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ном, хэвлэмэл бүтээгдэхүүн эрхлэн гаргах, тэр дундаа ёслол хүндэтгэл, бэлэг дурсгалын чиглэлийн түүх соёлын үнэ цэнэтэй ном бүтээлийг эрхлэн гаргахад чин сэтгэл, хүчин зүтгэлээ зориулж байна. Цаашлаад нийгмийн оюуны их хэрэгцээг хангахуйц танин мэдэхүй, уран зохиол, хүүхдийн, хувь хүний хөгжлийн гэх мэт олон төрөл ангиллын ном, бүтээлүүдийг эрхлэн гаргасан нь номыг шимтэн уншигчдын хэдийний танил болж амжсан байна. Өөрийн хэвлэлийн редакциас гадна гадна харилцагчид, хамтран ажиллагч хэвлэлийн байгууллагууд, нэрт зохиолчид, хувь хүмүүсийн Монголын номын зах зээлд гарч буй шинэ болон эрэлттэй ном, зохиол, бүтээлүүдийг салбар дэлгүүр, онлайн үйлчилгээгээр худалдан борлуулдаг болно. Бид номын худалдаанаас гадна:  


  • Монгол тэмдэглэл дэвтэр
  • ЕБС-ийн сурах бичиг
  • ЕБС-ийн сурагч дэвтэр
  • Бүх төрлийн оффисын болон сургалтын бичиг хэрэгслийн бүтээгдэхүүн 
  • Санхүүгийн баримт, маягт
  • Төрөл бүрийн ханын болон ширээний хуанли гэсэн томоохон чиглэлийн үйлдвэрлэлд анхдагч, тэргүүлэгчийн хувиар амжилттай ажиллаж байна.

Бид хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөл бүрийн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн бөгөөд бид 2013 онд номын хүргэлтийн үйлчилгээтэй онлайн худалдааны Book.mn сайтыг ашиглалтанд оруулан хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ хүссэн газарт захиалсан бүтээгдэхүүнийг нь цаг алдалгүй хүргэж байна. Мөн бид энэ онд дэлхийн хөгжлөөр эрчимтэй хөгжиж буй цахим номын худалдаанд хүч сорин цахим болон сонсдог номын сайт болох  Bookstore.mn сайтыг өөрийн компанидаа нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэн биднийг дэмжин ажилладагт баярлалаа.