Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хэрхэн худалдаа хийх вэ?

1-р алхам

БҮРТГҮҮЛЭХ: Та www.bookstore.mn сайтаас бүх төрлийн үйлчилгээ авахын тулд заавал бүртгүүлсэн байна. Бүртгүүлэхийн тулд нэвтрэх товчлуур дээр дарж ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ сонголтыг даран холбогдох мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгүүлнэ. Нэвтрэх нэр нь таны И-МЭЙЛ хаяг байх бөгөөд шинээр бүртгүүлсний дараа таны имэйл хаягруу БАТАЛГААЖУУЛАХ ЛИНК очих ба түүн дээр дарж бүртгэл идэвхжинэ. Өмнө бүртгэлтэй бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.

2-р алхам

ПРОГРАМ СУУЛГАХ: bookstore.mn цахим хуудас нь бүх төрлийн ухаалаг гар утас, ухаалаг таблет төхөөрөмжүүд дээр цахим хэлбэрээр ном унших боломжийг олгодог бөгөөд төхөөрөмж дээрээ "Az-ном уншигч" програмыг ЗААВАЛ суулгасан байх шаардлагатай. Одоогийн байдлаар андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр ном унших боломжтой байгаа бөгөөд ЭНД дарж үнэгүй татаж авч суулгана уу. Тун удахгүй iPhone, iPad дээрх хувилбарыг танилцуулах болно.

3-р алхам

БАРААГАА СОНГОХ: Та сайтад нэвтэрч орсны дараа худалдан авах номуудаа сагсанд цуглуулан сонгоод ТӨЛБӨР ТӨЛӨХ товчийг дарж ТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ хэсэгрүү шилжинэ.

4-р алхам

ТӨЛБӨРИЙН ТӨРӨЛ: Энэ хэсэгт байх сонголтуудаас өөрт таарах төлбөрийн сонголтыг хийн үргэлжлүүлэх товчийг дарсанаар ТӨЛБӨР БАТАЛГААЖУУЛАХ хэсэг гарч ирэх бөгөөд тухайн төрлөөс хамааран доор нь бичсэн зааврын дагуу гүйцэтгэнэ.

5-р алхам

ХУДАЛДАЖ АВСАН НОМОО УНШИХ: Та төхөөрөмж дээрээ суулгасан "Az-ном уншигч" програмаа нээн баруун дээд булан дахь товчлуур дээр дарж интернэтэд холбогдон өөрийн бүртгэлээр нэвтрэн орж ХУДАЛДАЖ АВСАН НОМУУД цэсрүү орж номуудаа татаж авна.