Үнэгүй ном
Номын нэр: Гэсэр
Зохиогч: Эртний уран зохиол 
Хэл: Монгол
Хугацаа: 01:24:19
Редактор: Ц.Онон, Найруулагч: Батцэнгэл, Нэвтрүүлэгч: Ц.Ариунаа
Худалдах үнэ: 0₮
Жишээ сонсох
Номын товч

Гэсэрийн тууж гэдэг эрхэмсэг сайхан уран зохиол Тєвд, Монгол, Буриад, Тува зэрэг Тєв Азийн олон ард тvмний дотор єргєн дэлгэрсэн байна. Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч туульч нар Гэсэрийн туужийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг єв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн билээ. Сvvлийн гучаад жилийн дотор монгол Гэсэрийн туужийн олон хувилбарыг судлах сонирхох хvмvvст зориулан уйгаржин монгол vсгээр нэлээд удаа хэвлэн гаргажээ. Гэсэр хааны тууж бол дэлхийн хамгийн урт амьд тууль юм. Одоо болтол ардын хэдэн зуун уран сайханчид Тvвд, Євєр Монгол, Хєхнуур зэрэг районд Гэсэр баатрын vйл явдлыг уламжлан дуулсаар байна. “Гэсэр хааны тууж” нь их тєлєв манай тооллын ємнєх 100—300 оноос манай тооллын 6-р зууны vеийн хооронд vvсч бvрэлдсэн бєгєєд мянга шахам жилийн урт удаан хугацаанд ардын уран сайханчдын ам дамжин уламжлагдах явцдаа vлгэрийн vйл явдал болон хэл хэллэг нь тасралтгvй баяжин хєгжиж ирсэн ба 12-р зууны эх гэхэд “Гэсэр хааны тууж” нь улмаар боловсронгуй болж, Тvвд vндэстний нутаг районд єргєнєєр тархан дэлгэрсэн байлаа.

Үнэгүй санал болгож буй номнууд