Үнэгүй ном
Номын нэр: Доржэ жодва буюу Очироор огтлогч хэмээх их хөлгөн судрын тайлбар 1-р хэсэг
Зохиогч: Жавзандамба хутагт төв 
Хэл: Монгол
Хугацаа: 01:12:15
Уншсан:
Худалдах үнэ: 0₮
Жишээ сонсох
Номын товч

Эрт урдын Замбу тивийн Энэтхэгийн оронд Эцэг-Эх хэмээгдэх хийдийн төсөр ойр нөхцсөн ба ирээдүйг эндүүрэлгүй мэддэг нэгэн мэргэн төлөгч бярман багш байлаа.Тэднээс тэр хийдийн хуврагууд нь тэр бярман багшаас очиж ер билгийн асуудаг бөлөг.Мөн тэнд арван насандаа ариун санваарыг авч ариун сахисан нэгэн номч өчүүхэн тойн байсан ажээ.Бярман багш түүнд өгүүлрүүн:Ай хөөрхий энэ хуврагын оюун билэг хурц боловч аливаа үйлийн үрийг эндүүрэл үгүй эдлэхийн тулд арван найман насандаа магад үхнэ гэсэнд,тиймийн тулд хойт мөрд аль тус болох сайн үйлийг үйлдэх хэрэгтэй байна гэсэнд тэр тойн Бярман багшийн зарлигийг маш их итгэж ийнхүү сэтгэв.Би урьд төрөлдөө олон амьтаны амь тасалж,амьтанд өглөг эс өгсөн хийгээд ,амраг саданг салгасан их нүглийг хэдүй их үйлдснээс нас ахар болж хүсэл жаргалангаас хагацахын тул энэ сайн хүний төрлийг олсон хүндээ шүтэж урьд насны тэр нүгэл хилэнцийг тэвчиж ном буяныг эс үйлдвээс тоо тоймшгүй олон галавт зовлонг эдлэхийн тулд зүүдний олз олсон мэт энэ сайн төрөлдөө наминчлан эс арилгаваас тусгүй болж гээд айн цочиж насан даруй өнгөрвөөс буян хийж завдахгүй гэж санаад нэгэн хол аглаг газарт сүсэг бишрэл сайтай хүнд хүссэн хэргийг номын ёслоор бүтээдэг хийд бий гэж судар түүхнээ үзсэн билээ.Тэр хийдэд очиж насны шидийг гуйя гэж бодоод өөрийнхөө багшид өчсөнд багш нь зөвшөөрөн соёрхов.Тэднээс тэр хийд хаана байгаа тэнд олж очоод ийн хэмээн хутга гуйваа:Ай атга их хүчит гурван эрдэнэ ээ? Гурван хороо согтуурсан нисваанисийн мунхагийн харанхуйгаар бүрхэгдсэн нүгэлт намайг тэргүүлэн хамаг амьтны төрөл тэргүүлшгүйгээс эдүгээ хүртэл хураасан нүгэл хилэнцийг арилгаж насан урт болоод эцэс хойтод бодь хутгийг олох номыг надад айлтган соёрхох болтугай хэмээн үзүүрт сэтгэлээр хутаг гуйж залбиран мөргөөд тэр хийдийн доторхи олон ном судруудаас нүдээ харалгүй гараараа тэмтрэн нэгэн судрыг аваад үзвээс Очироор огтлогч хэмээн судар байлаа.

Үнэгүй санал болгож буй номнууд