




Гар утасны дэлгэц ширээний компьютертэй харьцуулахад жижиг дэлгэцтэй байдаг тул хэрэглэгчид ашиглахад хялбар байлгах үүднээс өөр өөр харагддаг.
Таблет болон гар утас нь зөөвөрлөхөд хялбар хөнгөхөн, байнга биед ойрхон байдаг тул илүү зардал гаргахгүйгээр ном уншихад маш тохиромжтой.
Хэвлэмэл ном нь цаас, будаг, химийн шингэн гэх мэт бодит зардал ихтэй байдаг тул өртөг өндөртэй байдаг. Цахим ном нь байгальд ээлтэй технологи бөгөөд хэвлэмэл номоос харьцангуй хямд үнээр зарагддаг.
Андройд үйлдлийн системтэй бүх (гар утас, таблет гм) төхөөрөмж дээр Az - ном уншигч програмыг үнэгүй суулган унших боломжтой.
Таны төхөөрөмж интернэтэд холбогдсон үед автоматаар сүүлийн хувилбар суулгахыг санал болгодог тул тухай бүр шинэчлэлтүүдийг хийж байх хэрэгтэй. Шинэчлэлт нь өмнөх хувилбарыг үгүйсгэхгүй ба програмчлалын алдаанууд засагдаж сайжирсан байдаг.
Цэнэглэгч карт гэдэг нь bookstore.mn сайтаас гаргасан 3000, 5000, 10000, 15000, 20000 төгрөгийн дүнтэй карт бөгөөд тухайн үнийн дүнтэй тэнцэх ном худалдаж авах боломжтой. Тус картыг бүх номын дэлгүүрүүд болон бусад гэрээт борлуулагч нараас худалдан авах боломжтой.
Бид зохиогчийн эрхийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж хүндэтгэн ажилладаг тул одоогийн байдлаар байхгүй байж болно. Та бидэнд уншихыг хүссэн номын талаарх мэдээллийг хүргүүлснээр бидний зүгээс хичээнгүйлэн ажиллаж аль болох таньд хүргэхийг хичээн ажиллах болно.
Хайлт хэсэг дээр олох гэж буй номын мэдээллийн аль нэг утгыг бичихэд тухайн утгатай ойролцоо үг орсон хувилбаруудыг танд харуулах болно.
Та андройд үйлдлийн системтэй төхөөрөмж дээр Android market цахим хуудаснаас Az - ном уншигч програмыг үнэгүй татан авч ашиглах боломжтой.
Болно. Цахим хуудсанд нэвтэрч ороод хувийн данснаас хичнээн ч удаа татаж авах боломжтой.
Та худалдаж авсан номоо өөрийн 3 ширхэг төхөөрөмж дээр унших боломжтой бөгөөд уг төхөөрөмжүүд дээр хичнээн ч удаа татаж унших боломжтой.
Цахим ном нь тоон технологи дээр бүтээгдсэн тул буцаах боломжгүй. Сонголтоо зөв хийнэ үү!
Болно. Бид зохиолч нартай хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно. Та энд дарж бидэнтэй холбогдоно уу.
Төгс хийгдсэн технологи гэж одоогоор үгүй тул уг системтэй холбоотой санал, гомдол, хүсэлт, ойлгомжгүй зүйл байвал холбоо барих хэсэгт байгаа мэдээллийн хэрэгсэлүүдээр дамжуулан бидэнтэй холбогдох боломжтой. Таны ирүүлсэн санал хүсэлт, урмын үг бүхэн бидний цаашдын ажил үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ найдаж байна.