Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Батжаргал.Д

Хүүхдийн зохиолч Д.Батжаргал Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд хулгана жилийн зуны эхэн сард төрсөн. 1978 оноос шүлэг зохиол сонирхон оролдож Зуны шинэ жил, Цагаан нарны тууж, Хаан хуруу, Шүхэр Дандий, С+Н=247, Чоко-Пай, Шүлэг яаж бичих вэ? зэрэг шүлэг үлгэр тууж өгүүллэгийн 30 шахам ном хэвлүүлжээ. 2001 онд Зуны шинэ жил номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 2007 онд Дархад бодол номоороо шилдэг бүтээлд олгодог Алтан өд шагнал хүртсэн байна. Одоо МУИС-д багшилж, оюутнуудад хүүхдийн уран зохиол, сэтгүүл зүйн хичээл зааж байна. 2011 онд Монголын орчин үеийн уран зохиол дахь хүүхдийн яруу найргийн уран чадварын төлөвшил, зарим асуудал сэдвээр хэлбичгийн ухааны доктор Ph.D-ын зэрэг хамгаалсан эрдэмтэн зохиолч юм. Мөн онд Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (3)