Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хорлоо.П

1917 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт зохиолч П.Хорлоо төржээ. 1924 онд Сайн ноён хан аймгийн Ханхошууны уулын хүрээнд нэг ламд шавь оров. 1928 онд Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой ээжийнх нь эгчийн хүүхэд, нагац Улаан Пүрэв ирж тэнхимд суулгав. 1931 оноос зохиол бичиж эхэлсэн. 1934 онд (17нас) Багшийн сургуулиа төгсөөд Улаанбаатарт Үлгэр жишээ бага сургуульд (Одоогийн гуравдугаар сургууль) нэг жил багшлаад, 1935 онд Ховд аймгийн Манхан суманд 50 хүүхдийн сургууль байгуулахаар томилогджээ.
1938-1940 онд 3 жил Санхүүгийн сургуулид багшилж Багшийн сургуульд иржээ. 1940-1943 онд гурав, дөрвөн жил багшилаад МУИС-д хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж 1949 онд МУИС төгсөв. 1955-1958 онд ЗХУ-ын Дорно дахины их сургуульд Монгол ардын явган үлгэрээр дэд эрдэмтэн хамгаалсан. 1958 онд ирээд Гэгээрлийн яамны орлогч сайд боллоо. 1963-1978 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар 15 жил ажиллав. 1964 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 1978 онд доктор хамгаалсан ба 1982 онд академич болсон. 1995 онд Очирбат ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одон авч, 2000 онд Төрийн шагнал хүртжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)