Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мөнгөнтуяа.Б

Амьдралын Дасгалжуулагч, Сэтгэхүйн хэл зүй судлаач мэргэжилтэй. 1976 онд УБ хотод төрсөн. УБ хотын 84-р дунд сургуулийг 1994 онд төгссөн. Монголын Төмөр Замын Их Сургууль, МУИС-ын Хятад Хэлний ангид суралцаж улмаар 2000 онд Бээжин хотын Зам Харилцааны Их Сургуулийн Олон Улсын Тээвэр Зохион Байгуулалтын Баклавр зэрэгтэй, 2002 онд Бизнесийн Удирдагын Магистрант, 2009 онд Лондонгийн Дасгалжуулагчийн Академийн Сэтгэхүйн Хэл Зүй судлаачийн мастер, Хувь Хүний Амьдралын Дасгалжуулагч мэргэжилтэй. Их Британий Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Их Британи дахь Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо, Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Их Британий Бизнес Худалдааны Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүн, Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан "Чадварлаг эмэгтэй" төслийн зохицуулагчийн албан үүргийг давхар хашдаг. Одоогоор Лондонгийн Дасгалжуулагчийн Академийн Бизнес ба Корпорацийн Дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж, Англи улсад оршин суудаг.

Зохиолчтой холбоотой номнууд (1)