Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Агата Криста

Английн эмэгтэй, детектив зохиолч Агата Криста 1890 онд Англид мэндэлжээ. Сайн ээж, сайн эхнэр байхыг мөрөөддөг байсан Агата Криста нь Дэлхийн нэгдүгээр дайны дунд үед цэргийн онгоцны нисгэгч нөхрийгөө дагаж, дайны талбарт улаан загалмайн нийгэмлэгийн сувилагчаар ажиллав. Гучин зургаан насанд нь итгэж байсан нөхөр нь өөр амрагтай болж, тэрээр гучин долоон насандаа нөхрөөсөө салжээ. Хүн хирдхийн цочмоор детектив зохиол бичдэг ч өөрөө даруу, бүрэг бүсгүй байв. Сэтгэлийн шаналалаа мартах гэж аялалд явахдаа хувь заяаны ханьтайгаа учирчээ. Сайхан хайрын ачаар авъяас билэг нь улам тодрон, дэлхийн хэмжээний олон олон алдартай зохиол бичин гаргалаа. Детектив зохиолын хатан хаан маань 50 жилийн хугацаанд 80 орчим зохиолыг бичиж туурвижээ. Зохиол бүрт дүрслэгдсэн аймшигт аллагын хэргүүд өөр өөр байхаар барахгүй хирдхийн цочиж гайхмаар байв. Тэрээр 1976 онд таалал төгсчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (1)