Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Даваадаш.Н

Яруу найрагч, шог зохиолч, сэтгүүлч. 1950 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг "Гурван салаа"-нд шашны зүтгэлтний гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, УБДС-ийг Утга зохиол судлаач, багш /1980/ мэргэжлээр төгсчээ. Боловсрол судлалын магистр цолыг 2000 онд хамгаалсан аж. 1972 оноос Өвөрхангай аймгийн Өлзийт, Тарагт суманд багш, Богд, Бат-Өлзий суманд сургуулийн захирал, 1986-1990 онд Өвөрхангай аймгийн МЭДН-ийн салбар зөвлөлийн дарга, 1990-1997 онд аймгийн ХДТ-ын дарга, 1997-2003 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байв. Тэрбээр Орчин үеийн уран зохиолын онол, түүхийн асуудлууд сэдвээр томоохон судалгаа хийжээ. Яруу найргийн Зүрхний шившлэг /1985/, Алаг чулуун эрхи /1992/, Бүүвэйн дууны нэхэл /1994/,Хөх өвсний гуниг /1998/, Уянга цэнхэр уулс /2000/, Далд тэнгэрийн улирал, Дуулж аргадах хорвоо /2005/, Урт улирлын шувууд/2010/, хөрөг, дурсамж, сэтгүүл зүй, баримтат уран зохиолын Халхын хар аварга /2005/, Цоохор цадиг /2007/, Нарийнтээлийн түүхэн товчоон, Барилга хот байгуулалт-100 хөрөг /2008/, Таны телевиз /2009/, Эрин цагийн хана өндөрлөх цаг, Өврийн хангайн элдэв явдлын хураангуй /2010/, хошин шог зохиолын Хөх инээд, цагаан ханиад / 2004/, Нүгэл судлалын лекц /2009/ номууд тус тус хэвлүүлж, уншигчдын хүртээл болгожээ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг XX зууны монгол зохиолчид цувралын 86-р ботид Нацагийн Даваадашийн намтар, уран бүтээлийг товчоолон өнгөрсөн онд хэвлэсэн юм. Далд тэнгэрийн улирал номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 2009 онд хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж, 2011 онд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цолыг хишиглэсэн байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)