Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Сэлэнгэпресс хэвлэлийн компани

СЭЛЭНГЭПРЕСС ХХК нь 2002 онд байгуулагдсан. Монгол улсдаа хэвлэлийн цаас материалын анхны импортлогч компаний нэг бөгөөд энэ чиглэлээр 9 жилийн турш тогтвортой өсөн дэвжиж амжилтанд хүрч байгаа компани юм. Мөн хэвлэлийн үйлдвэрлэлийн техник технологио сайжруулан, менежментийн өөрчлөлт хийж, дэлхийд тэргүүлэгч Герман, Япон зэрэг бусад улсын тоног төхөөрөмжөөр тоноглосны үр дүнд улсдаа нэр хүнд бүхий, салбартаа тэргүүлэгч компаний нэг болон хөгжиж байна.
Хэвлэн нийтлэх редакц:
 "Сэлэнгэпресс" ХХК-ий хэвлэн нийтлэх редакц нь 70 гаруй нэр төрлийн хүүхдийн болон уран зохиолын номыг албан ёсны эрхтэйгээр хэвлэн уншигч олны оюуны хэрэгцээг ханган ажиллаж байна. Үүнээс "Монголын хүүхдийн уран зохиолын дээж" I, II, III боть ном нь 2007 оны Улсын сан хөмрөгт хадгалагдан үлдэх "Шилдэг ном-2007", олон нийтийн санал асуулгаар явагдсан "Grand book 2008, 2009"-ийн шилдэг борлуулалттай хүүхдийн ном, ХХААХҮЯамны 2009 оны "Хэвлэлийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр тус тус шалгарсан. Энэ онд хүүхэд, залуучууд, нийт уншигч олондоо зориулан "Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь" 3 боть номыг хэвлэхээр редакцийн зөвлөл байгуулан ажиллаж байна.
Хэвлэмэл бүтээгдэхүүн:
Манай компани хэвлэлийн үйлдвэрлэлийн 10 жилийн туршлагатай бөгөөд чадварлаг боловсон хүчин, Япон, Герман улсын хэвлэлийн өндөр хүчин чадал бүхий сүүлийн үеийн төнөг төхөөрөмжтэй. Хэвлэх үйлдвэр нь ном, танилцуулга, зурагт хуудас зэрэг бусад төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хэвлэж хэрэглэгчийн хүндэтгэл найдварыг хүлээгээд байна.

Зохиолчтой холбоотой номнууд (7)