Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Золбаяр.Ж.Б (Амай)

1979 оны 6-р сарын 28-нд дэлхийн хоёр дахь коммунист орон болох БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо нүүдэлчин болон суурин гаралтай гэр бүлд, дунд хүү болон мэндэлжээ. Тэрээр 8 нас хүртлээ эх орон, уламжлалт соёлтойгоо танилцаж, улмаар гэр бүлийн хамт ЗХУ-ын Эрхүү хотод 5 жил гаруй амьдарсан бөгөөд хоёр өөр соёл иргэншлийн хоорондын ялгааг өөрийн биеэр мэдэрч, хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншил болох нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, амьдралыг мэдрэх мэдрэмж нь суурин, слав хүмүүсээс өөр болохыг ойлгосон байна.

Хөгжлөөрөө илүү ЗХУ-аас эх орондоо эргэн ирэхэд хаалттай нийгэмд амьдарч буй үеийнхнээсээ хамаагүй өргөн хүрээнд сэтгэж байсан тул коммунизмын төмөр тор нурж эхэлсэн 1990-ээд оны эхэн үед дэлхий ертөнцийн мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд өөртөө тусгаж, орчныхоо хүмүүсээс түрүүлж сэтгэж эхэлжээ.

Эх орондоо эргэн ирээд коммунист системийн баталгаатай ажиллагааг хангах зорилгоор өндөр чанартай боловсон хүчин бэлддэг байсан, хүнд сурталтай 23-р тусгай дунд сургуулийн 5 дугаар ангид орж, тус өдрөөс эхлүүлэн сурагчдад Bitbox, Hip Hop, Techno зэрэг дэлхийн орчин үеийн хөгжмийн соёлыг сурталчилж байсан бөгөөд, төгсөх жилдээ сургуулийнхнаа  Party-нд уриалж, нууцаар арга хэмжээ зохиосноос болж сургуулиасаа хөөгдөх шахсан Ж.Золбаярт энэ бүх туршлага нь дараагийн ажлаа амжилттай хэрэгжүүлэх суурь болжээ.

Орос хэл монголын нийгмийн боловсролыг тодорхойлогч гол байр сууринаас бууж, харин англи хэл дэлхийн мэдлэгт хүргэх зам болж эхэлсэн 1990-ээд оны төгсгөл үед МУИС-ийн ОУХДС-ийн Япон хэлний ангид Ж.Золбаярыг оруулсан нь СУИС-д суралцах түүний хүслийг үл ойшоосон гэр бүлийнх нь шийдвэр байлаа.  Олон улсын харилцаа, гадаад хэл, нийгэм судлал, бодлого боловсруулах арга барилыг сурч эхэлсэн эхний жилээс “Мэдлэг ба Түүний Хүч” хэмээгч онолыг огоорсон тэрээр төөрсөн нийгэмдээ өөрчлөлтийг мэдрүүлж, өөрийнхөө боломж чадварыг шалгах үүднээс Электро Хувьсгалыг санаачлан 8 жилийн хөтөлбөр боловсруулж, Амай гэх нэрийн дор уран бүтээлээ туурвиж, бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)