Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Төрмөнх.Д

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1959 онд Улаанбаатар хотод зураач гэр бүлд төржээ. Түүний аав ээж хоёр дүү бүгд зураачид байсан бөгөөд өөрөө ч тэрээр ДУДС төгссөн юм. 1980-аад оноос уран зохиол, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд түүний шүлгээр бүтсэн олон арван дуу байдгаас дурдвал Б.Сарантуяагийн дуулсан "Аниргүйн шивнээ", Т.Ариунаагийн дуулсан "Дурлал шиг асна". Камертон хамтлагийн дуулсан "Хапуун тэнгэр", Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Ч.Насантогтохын дуулсан "Амин насны урсгал", Хар сарнай, Нисванис, Булсара, Харанга зэрэг манай хамтлаг дуучдын 30 гаруй дуунууд байдаг. Д.Төрмөнхийн зохиолоор бүтсэн "Бодлын хулгайч" уран сайхны кино 2012 оны Академийн авардсаас "Шилдэг кино зохиол" хүртсэнээс гадна 6 номинацид тэргүүлж оны шилдгийн шилдэг ГРАН-ПРИ шагнап хүртсэн юм. Мөн түүний Бельгийн вант улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн "Нохой орон” кино дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагналууд хүртсэн билээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)