Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Гэвш Жамба Тинлей

1962 онд Энэтхэг улсад Төвдийн цагаачдын гэр бүлд төрсөн. Баранаса хотын Төвдийн үндэсний дээд сургуулийг гүн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн. 1984 онд Шинэ Зеландын “Доржчанга” дээд сургуульд орчуулагч багшаар 5 жил ажиллаж байсан. 1989 оноос бурханы номын авшиг авч гэлэн сахил хүртэн, 3 жил аглаг ууланд дияан бясалгал хийсэн. 1994 онд Өмнөд Энэтхэгийн Сера хийдэд гэвшийн дамжаа барьсан. 1993 оноос Дээрхийн гэгээнтэн 14-р Далай багшийн таалснаар “Орос улсад Бурханы шашныг төлөөлөн суух элч, номын багш”-аар томилогдон ажилласан.  Гэвш Жамба Тинлей Орос улсад бурханы шашныг сэргээн хөгжүүлж түгээн дэлгэрүүлж байна. Одоо ОХУ-н Бурханы шашны 20 гаруй төвүүдэд номын багшаар ажиллаж байна. 

Зохиолчтой холбоотой номнууд (1)