Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэнджав.До

1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгийн “Билгэх хайрхан” гэдэг газар  төржээ. Багш, улстөрч судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Монголын Уран зохиолын Академийн Ерөнхийлөгчийн сонгуультай, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн уран зохиолын тэнхимд багш. Доктор, профессор. МЗЭ, Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн шагналт зохиолч. М.Гаадамбын нэрэмжит шүүмжлэгчийн шагналтай. Хэвлэл мэдээллийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан.  2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд “Алтан өд” , 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү?” эссэ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал хүртжээ.  Утгын чимэг богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”,  “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэг нь тэргүүн байруудад шалгарч байжээ.”Чонын алтан шагай” роман, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”(500 рубай)  “Хөх жавар” (тууж өгүүллэг, эсээн) “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу” (эсээ) Мянган цэн үг” (1000 афоризмын) “Он цагийн шастир”( сэтгүүлзүй, нийтлэлийн) номуудтай. Одоо “Цагаагчин гахай жил” хэмээх томоохон туульсийн бүтээлээ хэвлэлд шилжүүлээд байна. Мөн шүүмж судлалын “Уран дүрийн ертөнц”, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” (сурах бичиг) “Хэвлэл мэдээллийн менежмент” (сурах бичиг) номуудтай.  

Зохиолчтой холбоотой номнууд (6)