Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Бүрэнжаргал.О

Зэлмэ О.Бүрэнжаргал 1940 оны хоёрдугаар сарын 25-нд Сэлэнгэ аймагийн Баруун-Бүрэн сумын нутаг “Зүүвчийн гол” гэдэг газар төрсөн. 1951-1961 онуудад бага, дунд сургууль төгссөн. 1961-1966 онуудад Украйны Киев хотын Иргэний агаарын тээвэрийн инженерийн дээд сургуулийг төгссөн. 1966 оны 7 дугаар сараас Монголын Иргэний агаарын тээвэрийг удирдах газарт инженер, 1967 оны 4 дүгээр сараас 1981 оны 6 дугаар саруудад Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газарт инженер, Цаг уурын холбооны үндэсний төвийн дарга, 1981 оны 6 дугаар сараас Эрдэнэтийн Уул, уурхайн баяжуулах үйлдвэрийн Тооцоолон бодох төвийн орлогч дарга, Технологийн автоматик ба Тооцоолон бодох цехийн даргын албыг 1992 оны 5 дугаар сарыг дуустал тус тус хашисан. 1968, 1972 онуудад Япон улсад дадлага, сургууль хийж системо – техникийн инженер мэргэжил эзэмшисэн. 1987 онд Кривой-Рогийн уулын академид Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1992 оноос хувийн хэвшилд ажилласан.

Зохиолчтой холбоотой номнууд (2)