Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эмпати-Ертөнц ХХК

Эмпати төв нь 2004 онд Яадигар боловсролын байгууллагын харьяанд Улаанбаатар хотод байгуулагдсан юм.

Эмпати” төв нь боловсролын үйлчилгээний чиглэлээр ном, сэтгүүл, орчуулан хэвлэх, “Шинэ Ертөнц” сэтгүүлийг эрхлэн гаргах, сургалт-семинар зохион байгуулах; турк хэл, IQ, математик, компьютерийн түр сургалт явуулах эрх бүхий байгууллага юм.

“Бид   гэрэлтүүлнэ, уншигч замаа олно” гэсэн уриатайгаар ажлаа эхэлсэн билээ.

Манай төв 2006 оны 4 сард нийт 30-аад төрлийн ном, мөн сургуулийн өмнөх насныханд зориулсан 90 гаруй ном хэвлэн гаргаж хэвлэлийн ертөнцөд хөл тавилаа. Манай төвөөс эрхлэн гаргаж буй номууд бүх насны хүмүүст зориулсан бүтээл юм. Бидний амьдарч буй XXI зуун хүн төрөлхтний мэдээлэл, хайр халамж, хүндэтгэлийг ирэлхийлэх зуун болно. Өөрөөр хэлбэл мэдээ мэдээлэл, ёс суртахуун өндөртэй улс орнууд илүү энх амгалан байх юм. Өнгөрсөн зуун бидэнд, амьдралд зөвхөн мэдээ мэдээлэл хангалтгүй байдгийг ойлгуулсан бөгөөд хүн төрөлхтнийг мөн ёс суртахуунаар цэнэглэх хэрэгтэй юм байна гэдгийг тодорхой хэлж өгсөн. Эмпати хэвлэлийн газар арвин их мэдээлэл агуулсан эдгээр номоо ард түмэндээ толилуулахдаа боловсролыг дээдэлдгийн хувьд боловсролын салбарын сайхан талыг илүү харуулахыг зорьж байна. Туршлагатай зохиолчдын энэ сайхан хуримтлалыг уншигч олондоо хүргэж амьдралд нь хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байна.

Ирээдүй рүү итгэлтэйгээр

Ялангуяа:

Цэцэг шиг сайхан хүүхдүүдээ амьдралд аз жаргалтай амжилттай болгох нь бүх эцэг эхийн хамгийн их хүсэл билээ. Тэднийг ирээдүйд бэлтгэлтэй байлгахын тулд маш сайн боловсрол олгох хэрэгтэй. Хүүхдүүдийн маань боловсролд ном ямар их чухал үүрэгтэй гэдгийг сайн мэдэх манай хэвлэлийн газар “Сургалтын хэвлэл”-ийг өөрсдийнхөө зорилго болгон ажиллаж байна. 

Зохиолчтой холбоотой номнууд (27)