Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Чойном.Р

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..

Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дvнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагvй байна. Тvvний олж авсан боловсрол мэдлэгийн тvвшин энэ ажгуу. Гэвч тэрээр өөрийн хичээл зvтгэл, авъяас билгийнхээ хvч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шvлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бvтээдэг, хөгжмийг нотоор тоглож, тvvнийг сурах зөвлөмж бичиж, зарим шvлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.

3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм.

Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ. 

Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харалсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.

1969 онд баривчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.

Зохиолчтой холбоотой номнууд (12)