Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв

Монгол дахь ИХУХТөв нь 1999 онд Монгол Улсын Хууль Зүйн Яаманд бүртгэгдэн, үйл ажиллагаагаа явуулж байгаа Бурханы шашны олон нийтийн байгууллага юм. Тус Төвийг сүсэгтэн олны хүсэлтээр болон Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Бакула Ринбүүчий нарын айлдвар зөвшөөлөөр Түвдэн Зопа Ринбүүчий ламтан санаачлан байгуулсан болно.
Тус Төв Буддын Их Хөлгөний шашны уламжлалыг номын айлдал, бясалгалын хэлбэрээр түгээн уламжлуулах зорилготой.
Бид хүмүүст энэрэн нигүүлсэх, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэх сацуу Бурхан багшийн сургаал ёсоор хувь хүн өөрийгөө хөгжүүлэн оюун ухааны гэгээн чанарыг нээхэд нь туслах зорилгоор сургалт явуулдаг.
Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв нь Богд Зонхава багшийн шашин суртахууны  уламжлалыг тус байгууллагын үндэслэгчид болох Түвдэн Еши багштан болон Зопа Ринбүүчий лам нарын хөтөлбөр айлдвар, дэгийг үндэслэн тайлбарладаг.

Төв дээр бүр шахам Номын айлдвар, бясалгалын хичээлүүд явагддаг ба мөн сар бүрийн билгийн тооллын шинийн 8-нд “Дарь эх бурханыг тахих дөрвөн хот мандал”,  шинийн 10, 25-нд “Багшийг тахих зан үйл” буюу “Ламын чодва”, шинийн 15-нд Оточ Манал бурханы хурлууд хурдаг.

Бурханы шашны ном сургаалийг англи, түвд хэлнээс монгол хэлэнд орчуулан, хэвлүүлэх үйл ажиллагааг мөн явуулдаг. Одоогоор Дээрхийн Гэгээнтэн Далай лам, Зопа Ринбүүчий ламтан, Еши лам , Куну Ринбүүчий нарын зэрэг ихэс дээдсийн сургаалиуд хийгээд зан үйлүүдийн орчуулга тэргүүтэн 20 гаруй номыг 160 000 гаруй хувиар хэвлэн олон нийтэд тараагаад байна.   

Баянзүрх дүүргийн Амгалан дахь Дарь Эхийн хийдэд арван хэдэн эмэгтэй шавилан сууж, сахил санваараа сахин, буяны  үйлд шамдацгааж байна. Балба улсын Копан хийдээс ирсэн санваартан эмэгтэй нар тус хийдийн санваартнуудад түвд хэл болон бусад зан үйлийг заан багшилдаг юм. Бурханы номд суралцахаас гадна тус хийдийнхэн Амгалан орчмын хийгээд бусад сүсэгтэн олны хүсэлтээр ном хурал хуран, хамаг амьтан элдэв зовлон үгүй, амгалан байхын тухайтад буян номоо зориулцгааж байна.

Баянзүрх дүүрэг, Амгалан дахь Дулмалин Халамжийн Төвд өдөрт 80-100-гаад ядуу дорой амьдралтай хүмүүсийг тогтмол хооллох Халуун шөлний газар, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэн, хэрхэн ариун цэврийг сахих болон бусад эрүүл мэндийн сургалтууд явуулдаг Үүдэн эмнэлэг, хүүхдүүдэд зориулан “Жаргалтай амьдралын 16 хөтөч” ёс зүйн цуврал хичээлүүд хийгээд бусад хичээлүүдийг заадаг Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр зэрэг ажиллаж байна. 

Зохиолчтой холбоотой номнууд (1)