Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан

Монгол улсын төрийн соёрхолт, яруу найрагч Р.Чойномын Өвийг хамгаалах "ӨД" сан нь 2003 оны 4-р сарын 24-ны өдөр байгуулагдсан.
"ӨД" сангийн эрхэм зорилго
"ӨД" Сан нь Ринчиний Чойномын уран бүтээлийн өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, найрагчийн нэрийг нь мөнхлөхөд эрхэм зорилготой нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага юм.
Зорилтууд
• Р.Чойномын уран бүтээлийн өвийг цуглуулах, хамгаалах, хадгалах
• Зохиолчийн амьдрал, уран бүтээлийг судлах, судалгааны ажлыг дэмжих
• Утга зохиол, урлагтай холбоотой төслүүд боловсруулах, хэрэгжүүлэх
• Уран бүтээлийнх нь эмхэтгэл, бүрэн ботийг хэвлэж нийтлэх
• Яруу найраг сонирхогчид, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд Р.Чойномын амьдрал уран бүтээлийг таниулж сурталчлах ажил зохиох, утга зохиол судлалын чиглэлээр мэдлэг олгох сургалт, курс зохион байгуулах
• Яруу найрагчийн гэр музейг байнга шинэчлэн баяжуулж, олон түмэнд таниулах, сурталчлах, музейн салбар нээж ажиллуулах
• Р.Чойномын зохиол, бүтээлийг хуулийн дагуу ашиглахыг нэгдсэн хүрээнд оруулж зохион байгуулах
• Р.Чойномын зохиол бүтээл, яруу найргийг ном, товхимол болгох, соронзон болон электрон хуурцагт бичлэг хийж худалдах, олшруулах, хувилах, сийлбэр, уран болон гар зургийг бусдад худалдаалах зэрэг бусад үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах
• Р.Чойномын уран бүтээлийн уншлага зохион байгуулах
• Яруу найргийн наадам зохион байгуулах
• Р.Чойномын нэрэмжит шагнал, тэмдэг бий болгон, Монголын утга зохиол, урлагийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс, гавьяа байгуулагчдад олгох
• Бүтээлүүдийг нь электрон хадгаламжинд архивлах
• Интернетэд Web сайттай байх, гадаад, дотоодын сонирхогчидтой холбоо тогтоон хамтран ажиллах
• Дэлхий дахинд Р.Чойномыг таниулах, уран бүтээлийг нь түгээх ажил зохиох.
"ӨД" сангийн Удирдах зөвлөлийн анхны гишүүд
    Д.Ганболд "Жиком Пресс" ХХК-ийн захирал
    Ц.Бат-Энх МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
    У.Буяндэлгэр "Монгол Сафари" ХХК-ийн ерөнхий захирал
    Ш.Бямбацогт МҮТВ-ийн "ММ" агентлагийн нэвтрүүлэгч
    Л.Дашням "Монгол уламжлал академ"-ийн ерөнхийлөгч
    Ш.Дулмаа Яруу найрагч
    Л.Дэмбэрэл Зураач
    Ч.Мишиг Р.Чойномын гэр музейн эрхлэгч
    Д.Нямаа Монголын Радиогийн "Зуун билэг" студийн захирал
    Ш.Сүрэнжав Ардын уран зохиолч
    Н.Ням-Осор Их засаг Их сургуулийн захирал

Зохиолчтой холбоотой номнууд (2)