Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Баясгалан.Г

Гэрэл овогтой Баясгалан нь 1972 оны 05 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4, нөхөр, хүү охины хамт амьдардаг.
1979 -1989 онд Орос 3-р сургуулийг дүүргэн төгсөж 1989 онд АУИС-ийн эмчилгээний факультетэд элсэн орж 1997 онд АУИС-ийг “Онц” дүнтэйгээр их эмчээр төгссөн билээ. Төгссөн даруйдаа Клиникийн Нэгдүгээр Амаржих Газар өөрийн хүсэлтийн дагуу эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн юм. 1997 оноос хойш Клиникийн Нэгдүгээр Амаржих газарт ажиллахдаа 2003 онд  ЭМШУИС ийн Докторантур магистрантурын албанд “Ихэс ховхроход нөлөөлөх зарим хүчин зүйл” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалж, 2007 онд “Жирэмсэн эмэгтэйн преэклампсийн эмнэлзүй – морфологийн асуудалд” сэдвээр АУ-ны докторын зэрэг тус тус амжилттай хамгаалсан юм.
Улмаар 2006-2010 онуудад эмчилгээ сургалт эрхэлсэн орлогч даргыг албыг хашиж, 2010 оноос Эрдэм шинжилгээ, сургалт гадаад харилцааны албаны даргаар  нийтдээ 16 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
КНАГ Төгсөлтийн дараах сургалтын албыг удирдан зохион байгуулж, эх барих эмэгтэйчүүдийн 143 эмч төгсгөснөөс 13 эмчийг дагалдуулан сургасан бөгөөд энэ хугацаанд ЭМХҮТ-өөс чанарын өндөр үнэлгээ авч эх нярайн эндэгдлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж 2006 онд ЭМЯ-ны Жуух бичгээр, 2008 онд Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.
2001 онд Филиппин Улсын НҮЭМ-ийн сургагч багш сургах мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалтанд, 2005 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон AOFOG / Ази номхон далайн орнуудын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн/ XIX их хуралд “Хөгжиж буй орнуудын залуу илтгэгч” төлөөлөгчөөр шалгарсны зэрэгцээ илтгэл тавьж хэлэлцүүлсэн. 2006 онд Малайзи улсад болсон Дэлхийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн XVIII Их хуралд  илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно. Ажиллах хугацаандаа байгууллагын 80 жилийн ойг угтаж мөн олон улсын хурал болох нийт 4 удаа Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулж онцгой үүрэг гүйцэтгэсэнийг үнэлж байгууллагын Аварга эмч- багшааар 2008 онд шалгаруулсан юм. Мөн Тайван улс, ОХУ –дад мэргэжил дээшлүүлэх сургалтуудад амжилттай суралцан төгссөн юм.

Зохиолчтой холбоотой номнууд (1)