Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Битпресс ХХК

1999 оны 5 сарын 17-нд “Битсервис” ХХК-ийн захирал Д.Толягийн санаачилгаар манай хэвлэх үйлдвэрийн суурь тавигдсан. Анх Д.Алтангэрэл, Ж.Баасанхүү, Д.Жаргал, Г.Даваадорж нарын таван ажилтантай, японы Hamada 47-E хэвлэлийн машин, Оросын БР-72 огтлооны машин, мөн нэг эсгүүрийн машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Анхны эх бэлтгэгч нь Ш.Судар, Б.Оймандах нар байлаа. Үйлдвэр маань “Cosmo” бөөний худалдааны төвийн нэг давхарт байрлаж байлаа.

Одоо манай компани дэвшилтэт технологи бүхий орчин үеийн хэвлэх үйлдвэр, ном, сэтгүүл орчуулж эрхлэн гаргадаг хэвлэлийн газар, эх бэлтгэл, дизайн, санхүү, маркетингийн  мэргэшсэн албадтай болж өргөжин хөгжсөөр байна.

Аливаа хэвлэмэл бүтээгдэхүүний өнгө үзэмж нь эх загвар, дизайн ямар байхаас ихээхэн хамаардаг билээ. Манай чадварлаг дизайнерууд хэвлэлийн эхийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай бэлтгэж, дизайнеруудын гаргасан эхийг манай мэргэшсэн хэвлэгч нар өнгө будгийн алдаагүй үзэмжтэй тод хэвлэж, захиалагчийн гар дээр хүргэдэг.

Зохиолчтой холбоотой номнууд (2)